Excel коллежи нь хөл хөдөлгөөнт Манчестер хот дахь ашигтай байрлалтай, найрсаг хамт олон бүхий англи хэлний сургууль юм. Манай сургуулийн IELTS Төв оюутнуудын англи хэлээр харилцах итгэлийг нэмж, IELTS-ын шалгалтанд өндөр оноо авах мэдлэг чадвар олгох олон сургалт явуулдаг.

Бид IELTS сургалтаас гадна их дээд сургуульд сурах чиг баримжаа олгох бэлтгэл сургалт мөн явуулдаг. Энэ нь танд их сургуульд амжилттай сурахад нэн хэрэгтэй англи хэлийг эзэмших, сурах арга барилаа хөгжүүлэхэд тань туслахаас гадна Их Британи улсын амьдрал, англи ахуй, соёлын талаар чухал мэдээллийг өгнө.

Hr

Манай Мэдээллийн технологийн тэнхим нь Боловсролын салбараар хүлээн зөвшөөрөгдсөн мэдээллийн технологийн олон төрлийн сургалт явуулдаг. Бизнесийн тэнхим Бизнесийн англи хэлний Кембрижийн дээд гэрчилгээ олгох ангитай. Энэ гэрчилгээ нь Их Британы олон их сургуульд бизнес,эдийн засгийн чиглэлээр сурахад хүлээн зөвшөөрөгдсөн байдаг юм.

 

Манчестер нь Манчестерийн Их сургууль, Салфордын Их сургууль, Метрополитаний Их сургууль гэсэн гол 3 их сургууль, 2 хөгжмийн коллежтэй, Европын боловсролын том төвүүдийн нэг юм. Манай коллеж гадаадын олон ороноор аялж, амьдарч, багшилж байсан туршлагатай, өндөр боловсролтой мэргэшсэн багш нартай. Энд хэл сурахаас гадна Манчестер болон Их Британий бусад хотуудын сонирхолтой газруудаар аялах бололцоотой.

Бид Их Британийн Боловсрол Мэргэшлийн Бүртгэлийн Газар ба Home Office-р хүлээн зөвшөөрөгдсөн.
Их дээд сургуульд элсэхэд туслах
Сургалтын визэнд туслах
Аялал жуулчлалд туслах

E-mail: info@excel-college.com

Telephone: +44(0)161- 236-5551
Fax: +44(0)161 236-0684

E???????xcel College(Excel College)
IELTS Centre
Cedar House 2nd Floor
2 Fairfield Street
Manchester, M1 3GF

| | |
Copyright © 2002-2007 Excel College Manchester IELTS Centre, all rights reserved.